Есдүгээр сарын 1-10-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн-Замын-Үүд чиглэлд нийт 16 галт тэрэг гарсан мэдээлэл байна. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 3850 орчим чингэлгийн үлдэгдэл бий. Тяньжин боомтоос Эрээн-Замын-Үүд чиглэлд чингэлэг дунджаар 7-10 хоногт тээвэрлэгдэж байгаа бөгөөд боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 55-65 хонож гарч байна. Улаанбаатар хотын Гаалийн Хяналтын Талбайд нийт 858 чингэлэг байгаагаас 419 нь ачаатай, 439 нь хоосон чингэлэг юм.