ЦХХХ-ны сайд, Монгол-Австрийн Засгийн газрын хуралдааны дарга Н.Учрал Австри Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Худалдааны консул Майкл Бергер тэргүүтэй Австрийн хувийн хэвшлийн төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзжээ. Австри-Монголын бизнес форум есдүгээр сарын 15-ны өдөр болно. Тус форумд оролцохоор ирсэн төлөөлөгчид цахим хөгжил, харилцаа холбооны чиглэлээр хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулж, орон нутагт цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим сургалтын платформ нэвтрүүлэх чиглэлээр манай яамтай хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.
ЦХХХ-ны сайд, Монгол-Австрийн Засгийн газрын хуралдааны дарга Н.Учрал Австри-Монголын бизнес форумд амжилт хүслээ. Мөн Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрээ танилцуулж, дээрх чиглэлээр хамтран ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийлсэн юм.