Монгол Улсын Засгийн газрын есдүгээр сарын 13-ны өдрийн 347 тоот тогтоолоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Сандагийн Магнайсүрэнг шилжүүлэн томиллоо. Тогтоолыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Батбаатар танилцуулж, УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнд ажлын амжилт хүслээ.
Сандагийн Магнайсүрэн нь Говь-Алтай аймагт төрж өссөн, эрх зүйч мэргэжилтэй, УИХ-ын Тамгын газарт туслах, зөвлөх, Нарийн бичгийн дарга, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т Тамгын газрын дарга, ХХААЯ-нд Сайдын зөвлөх, Сангийн яаманд Газрын дарга, Хөдөлмөрийн яам /тухайн үе/-нд ТНБД-аар, 2015 оны 10-р сараас Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай.