Атар талхны үнэ 2008 оны наймдугаар сард 660₮ буюу 0.57$-той тэнцэж байжээ. Харин өнөөдөр буюу 2023 оны есдүгээр сард 2,400₮ буюу 0.69$ болж нэмэгджээ. Энэхүү статистик нь 15 жилийн хугацаанд талхны үнэ ₮-ийн хувьд 263.6 хувь өссөн үзүүлэлтийг харуулж байна. Ам.долларын хувьд 20.6 хувиар өсжээ.
Өөрөөр хэлбэл, ам.доллараар илэрхийлсэн өсөлтийн хувьд дунджаар жилийн 1.37 хувийн өсөлтийг илэрхийлж байгаа бол төгрөгийн хувьд дунджаар жилийн 17.6 хувийн өсөлтийг харууллаа. Төгрөгийн өсөлтийн үзүүлэлт дээрх байдлаар иргэдийн халаасанд нөлөөлж байна. Энэ бол зөвхөн талхны үнийн өсөлт дээр харуулсан жишээ юм.