Азийн хөгжлийн банкны 150 сая ам.долларын зээлийг Монгол Улсын баруун бүсэд зам тээврийг хөгжүүлэх, аюулгүй байдлыг сайжруулах чиглэл зарцуулахаар төлөвлөжээ. АНУ-ын баруун бүсэд алслагдмал байдлаас шалтгаалаад зам тээврийн салбарын өсөлт удаан байгааг Азийн хөгжлийн банкны Зам тээврийн ахлах мэргэжилтэн тодотголоо. Уг төсөлд Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгууд багтах юм.
Төсөл хэрэгжсэнээр орон нутгийн замыг дөрвөн улирлын турш ашиглах боломж бүрдэх, тээврийн өртөг буурах, баруун бүсэд эдийн засаг, үйлчилгээний шинэ нөхцөлүүд бий болно. Төслийн нийт өртөг 158 сая ам.доллар бөгөөд найман сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газар санхүүжүүлж, 2029 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.