Говь-Алтай, Ховд, Увс, Завхан, Баян-Өлгий аймгуудад хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулж буй ААН болон тухайн бүсийн төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, орон нутгийн иргэдийн төлөөлөл чуулга уулзалтад оролцоно. Тодруулбал, “Хариуцлагатай уул уурхай” баруун бүсийн чуулга уулзалт есдүгээр сарын 14-15 өдрүүдэд Говь-Алтай аймагт зохион байгуулагдах юм.
Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилгаас дээрх чуулганыг зохион байгуула. Эрдэс баялгийн салбарын ашиг тус, үр нөлөөлөл, ил тод байдлыг оролцогч талуудад зөвөөр хүргэх, хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах замаар оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах асуудлыг хөндөнө.