МХБ-ийн өнөөдрийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 137,296,254 төгрөгийн үнийн дүн бүхий 485,975 ширхэг хувьцаа арилжаалагдсан. Үүнээс 15 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Тодруулбал, Хархорин ХК (HHN +14.97%), Эрээнцав ХК (ECV +14.96%), Ариг гал ХК (EER +9.68%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Түшиг Уул ХК (TUS -13.04%), Бодь Даатгал ХК (BODI -10.20%), Э-Транс ложистикс XК (ETR -6.25%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв. Мөн тус арилжаагаар:
- Хөрөнгө оруулалтын 2 сангийн 1,550 ширхэг нэгж эрх 312,024 төгрөгөөр,
- Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 457 ширхэг бонд 45,676,800 төгрөгөөр,
- Багцын арилжаанд нийт 7,294,736 ширхэг үнэт цаас 692,999,920 төгрөгөөр,
- "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 75 багц 480,000 тонн 1/3 коксжих нүүрс 58,368,000 ам.доллар буюу 202,429,562,880 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Нийт 210,375,426,118 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулж, ТOП-20 индекс -0.51% хувиар буурч, 34,637.44 нэгж боллоо. Ингэснээр зах зээлийн үнэлгээ 10,018,515,533,999 төгрөгт хүрлээ.