Улсын Их Хурлаас баталсан "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 36-р тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэхээр хоёр ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн хуралдаанаар УИХ-ын “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36-р тогтоолын арга хэмжээний шалгуур үзүүлэлтийг хүрэх үр дүнтэй нь уялдуулан шинэчлэх, тухайн жилийн хүрэх түвшнийг тодорхой болгох талаар санал солилцож, төлөвлөгөө боловсруулах асуудлыг хэлэлцжээ. Мөн УИХ-ын “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36-р тогтоолын хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ, дүгнэлт хийх талаар санал солилцож, төлөвлөгөө боловсруулах зэрэг асуудлыг хөндөж, санал солилцсон байна.