Ирэх саруудад газрын тосыг нөхөн нийлүүлнэ
ОХУ-д албан ёсны айлчлал хийж буй УИХ-ын дарга Г.Занданшатар “Роснефть” хувьцаат нийгэмлэг (ХН)-ийн гүйцэтгэх захирал И.Сечинтэй уулзаж, хоёр улсын эрчим хүчний иж бүрэн хамтын ажиллагаа, ялангуяа газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэлтийн найдвартай, тасралтгүй байдлыг хангах, үнэ бууруулах боломжийн талаар ярилцжээ.
2023-06-23
Орон нутагт АИ-92 литр шатахууны үнэ 3000, дизелийн түлшнийх 4000 төгрөгт хүрсэн гэв
Гэхдээ сумдад шатахуунд дугаарлах, зарим үед авч чадахгүй нөхцөл үүссэн. Эрэлт их, зорчигч олон байгаатай энэ нь холбоотой байх. Түүнчлэн шатахуун жижиглэнгээр борлуулдаг цистернүүдээс иргэд дизелийн түлшийг литрийг нь 4000, АИ-92-ыг 3000 гаруй төгрөгөөр худалдан авч буй нь зах зээлийн дунджаас 500 төгрөгөөр ахиу дүн” гэлээ. Түүнчлэн Монголын аялал жуулчлалын холбооноос дээрх аймгуудад АИ-92 шатахууны хомсдол үүсэн, жуулчдын аялалд хүндрэл учирч буйг дурдлаа.
2023-06-22
НҮБ-ын орлогч ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсад айлчилна
НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатима Монгол Улсад зургадугаар сарын 25-29-ний өдрүүдэд ажлын айлчлал хийнэ.
2023-06-21
УБТЗ-ын ажилчдын цалинг үе шаттайгаар нэмнэ
УИХ-ын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ОХУ-ын Оросын төмөр замууд Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий захирал бөгөөд Ерөнхий хорооны дарга, Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлэгчийн эрхийг хэрэгжүүлэгч О.В.Белозёровтой уулзсан байна.
2023-06-21
Монгол Улс өрсөлдөх чадвараараа 64 улсаас 62 дугаар байрт жагсав
Энэ судалгааг Дэлхийн өрсөлдөх чадварын болон Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төв хамтран гаргасан юм. Улс орнуудыг эдийн засгийн тамир тэнхээ, дэд бүтэц, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа зэрэг үндсэн дөрвөн хүчин зүйл, 335 шалгуураар харьцуулан эрэмбэлсэн аж.
2023-06-21
Хөрөнгө оруулалтын удирдлагын үнэлгээг шинэчилнэ
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж өчигдөр Олон улсын валютын сангийн Төсвийн асуудал хариуцсан хэлтсийн ахлах эдийн засагч Гуохуа тэргүүтэй, манай улсын хөрөнгө оруулалтын удирдлагад үнэлгээ хийх төслийн ажлын хэсгийнхэнтэй уулзжээ.
2023-06-20
Баррель газрын тосны ханш 76.7 ам.доллартой тэнцэв
Газрын тосны ханш өнгөрсөн баасан гарагт өслөө. Улмаар өмнөх долоо хоногийн турш үнэ нь нэмэгдсэн талаар “Reuters” дамжуулав. БНХАУ-ын эрэлт эсэн хүлээлт нэмэгдсэн, ОПЕК (Газрын тос экспортлогч орнуудын байгууллага) нийлүүлэлтээ танаж буй зэрэг нь үүнд нөлөөлжээ. Баасан гарагт “Brent” маркийн баррель нефтийн ханш 76.7, WTI төрлийнх 71.7 ам.доллартой тэнцсэн нь долоо хоногийн хугацаанд дунджаар 2.3 хувиар дээшилсэн үзүүлэлт боллоо.
2023-06-19
Тендер шалгаруулалт дахь хүний оролцоог бууруулна
Тендер шалгаруулалтын бүх үе шатыг ил тод болгож, үүнд оролцогчид шалгарсан оролцогчийн ирүүлсэн нууцалснаас бусад материал, тодруулга болон тендерийн үнэлгээний үе шаттай танилцах боломж олгох аж. Гэрээний мэдээллийн санг ил тод болгож аль компани, ямар ажлыг хийж байгаа, тухайн гэрээний гүйцэтгэл, санхүүжилтийг олон нийтэд нээлттэй мэдээлэх зохицуулалтыг шинээр тусгажээ.
2023-06-19
ТАНИЛЦ: Нийслэлд дараах байршлуудад цахилгаан хязгаарлана
Цахилгааны хязгаарлалт хийж байгаатай холбоотойгоор хамарч буй байршлуудыг танилцуулж байна. Тэгвэл өнөөдөр доорх 11 байршилд цахилгаан хязгаарлана. Үүнд, Хан-уул, Сүхбаатар, Баянзүрх, Багахангай, Налайх дүүрэг болон Төв аймгийн зарим байршлууд хамарч буй.
2023-06-06