"Монголын эдийн засгийн форум 2023 долдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Тус форумд БНСУ-ын бизнес эрхлэгчдийн томоохон төлөөлөл, хөрөнгө оруулагчид оролцохоо илэрхийлээд байна. Мөн "Рио Тинто" группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүд оролцож, "Оюу Толгой" төслийн цаашдын чиг хандлага, хөгжлийн талаар яриа хэлэлцээ хийх асуудал хөндөгджээ. Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулах Ажлын хэсгийн даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, дэд даргаар нь Соёлын сайд Ч.Номин ажиллана.