БНХАУ-аас ОХУ руу Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийн тарифт үзүүлэх хөнгөлөлтийн хэмжээг долдугаар сарын 01-ний өдрөөс 10 хувиар бууруулна. Мөн “УБТЗ” ХНН-ээр өнгөт, хар төмөр тээвэрлэх тарифыг 17.8 хувиар, мод, модон эдлэл тээвэрлэх тарифыг 50.1 хувиар, машин механизм, тоног төхөөрөмж тээвэрлэх тарифыг 23.4 хувиар, ноос ноолуур, арьс шир тээвэрлэх тарифыг 24.1 хувиар, орон нутгийн харилцаанд нүүрс тээвэрлэх тарифыг 4.6 хувиар, барилгын материал тээвэрлэх тарифыг 39.5 хувиар, гэрийн хэрэглэл тээвэрлэх тарифыг 7.4 хувиар, чингэлэг тээвэрлэх тарифыг 5.8 хувиар, орон нутгийн харилцаанд болон олон улсын харилцаанд зорчигч тээвэрлэх тарифыг 50 хувиар тус тус индексжүүлэхээр болсон байна.
Дээрх шийдвэрийг Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг “Шударга Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар”-ын зөвшөөрлийн дагуу Удирдах зөвлөл болох Ерөнхий хорооны зургадугаар сарын 20-ны өдрийн хурлаар гаргажээ.
Эх сурвалж: УБТЗ ХНН