Газрын тосны ханш өнгөрсөн баасан гарагт өслөө. Улмаар өмнөх долоо хоногийн турш үнэ нь нэмэгдсэн талаар “Reuters” дамжуулав. БНХАУ-ын эрэлт эсэн хүлээлт нэмэгдсэн, ОПЕК (Газрын тос экспортлогч орнуудын байгууллага) нийлүүлэлтээ танаж буй зэрэг нь үүнд нөлөөлжээ. Баасан гарагт “Brent” маркийн баррель нефтийн ханш 76.7, WTI төрлийнх 71.7 ам.доллартой тэнцсэн нь долоо хоногийн хугацаанд дунджаар 2.3 хувиар дээшилсэн үзүүлэлт боллоо.
Эл бүтээгдэхүүний томоохон экспортлогчдын нэг болох ОХУ-ын Эрчим хүчний сайд Николай Шульгинов “Баррель газрын тосны үнийг 80 ам.долларт хүргэх ёстой. Манай улсын газрын тосны нийлүүлэлт энэ онд 20 орчим сая тонноор (400 мянган баррель) буурах төлөвтэй байгаа” хэмээн өгүүлснийг дээрх агентлаг эш татав. Гэхдээ Ираны экспорт, олборлолт нэмэгдэж буй аж.