УИХ-ын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ОХУ-ын Оросын төмөр замууд Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий захирал бөгөөд Ерөнхий хорооны дарга, Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлэгчийн эрхийг хэрэгжүүлэгч О.В.Белозёровтой уулзсан байна. Уулзалтын үеэр хоёр улсын төмөр замын хамтын ажиллааг өргөжүүлж, УБТЗ ХНН-ийн үйл ажиллагааг сайжруулах, хөгжүүлэх талаар нээлттэй, дэлгэрэнгүй ярилцаж, тодорхой шийдвэрүүдэд хүрчээ. Тодруулбал, "УБТЗ" ХНН нь 16,000 орчим ажилтантай. Өндөр ур чадвар бүхий бэлтгэгдсэн, мэргэшсэн боловсон хүчнээ хадгалах, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сахилга хариуцлагыг сайжруулах зорилгоор Үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан хамтын гэрээ, байгууллагын орлого, ашигтай уялдуулж ажиллагсдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр боллоо.
Мөн Орос-Монгол, Хятад-Монголын хооронд хил дамнуулан солилцох галт тэрэгний тоог өнөөдрийн түвшнөөс бууруулахгүй байх, цаашид нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх, "Богдхан" төмөр замын төслийн ТЭЗҮ-г яаралтай боловсруулж дуусган, хэрэгжүүлэх асуудлыг эрчимжүүлэх, "Зүүн босоо тэнхлэг"- ийн төмөр замын барилгын ажил эхлээд буйтай холбогдуулан Эрээнцав-Чойбалсан хэсэглэлийн төмөр замын шинэчлэлийг эхлүүлэх,
Зүүнбаян-Сайншанд чиглэлийн төмөр замд их засвар хийж, экспорт, импорт, транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, Транзит тээврийн тарифын хөнгөлөлтийг бууруулах асуудлыг судалж "УБТЗ" ХНН-ийн хувь нийлүүлэгчдэд тодорхой шийдэл танилцуулах, Орос-Монгол-Хятад гурван улсыг дамнасан эдийн засгийн коридор байгуулах төслийн хүрээнд "УБТЗ"-ын тээх, нэвтрүүлэх нэмэгдүүлж, тээвэрлэх ачааны хэмжээг 2 дахин нэмэгдүүлэхээр хоёр тал тохирлооо.
Түүнчлэн Сайншанд-Зүүнбаян, Эрээнцав-Чойбалсан чиглэлийн төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Богдхан төмөр зам төслийн ТЭЗҮ, төмөр замын дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.