Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна. Энэ үеэр Монгол Улсын Боомтын сайд Б.Тулга, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын орлогч, Үндэсний боомтын захиргааны газрын дарга Жан Зэн Лиан нар хэлэлцээр хийж, Замын-Үүд, Эрээний боомтыг 24 цагаар ажиллуулахаар тохирчээ.