Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөдөө аж ахуй

Ирэх өвөл 12.1 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулна

“Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 279 дугаар тогтоол, Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил эрчимжүүлэх тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 03 дугаар албан даалгаврыг гаргуулан аймаг, нийслэлд хүргүүлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны А/499 дүгээр тушаалаар Мал аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг зохион байгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмжөөр хангах, чиг үүрэг бүхий ажлын хэсэг, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
2023-10-18

Хүнсний ногоо, таримал тэжээлийн хураалт 82 хувиар өсжээ

Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд аравдугаар сарын 1-ний байдлаар 62.2 мянган тонн үр тариа, 112.6 мянган тонн төмс, 102.8 мянган тонн хүнсний ногоо, 70.9 мянган тонн таримал тэжээл хураан авчээ.
2023-10-17

Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын нөхцөл байдалтай танилцлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг тэргүүтэй албаны төлөөлөл орон нутагт ажиллаж байна.
2023-10-15

Хөгжиж, манлайлж чаддаггүй хөдөө аж ахуйн бирж

Түүнчлэн 200 000 гаруй малчин өрхтэй, нэг хүнд ногдох малын тоогоор дэлхийд тэргүүлдэг, хөдөө аж ахуйн орон. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнэлгээ ч жилд 3.7 их наяд төгрөгөөр хэмжигддэг гэсэн өндөр дүнтэй статистик бий
2023-10-09

Залуу малчид “Мал аж ахуйн сэргэлт” үндэсний чуулганд оролцож байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ивээл дор “Мал аж ахуйн сэргэлт” залуу малчдын үндэсний чуулган Төрийн ордонд 9 цагт эхэлсэн. Тус чуулганыг ЗГХЭГ, ХХААХҮЯ, АХБ, Дэлхийн зөн Монгол ОУБ хамтран зохион байгуулж байна.
2023-10-06

А.Мухтарович: Монголын мал аж ахуй дэлхийн хүнсний салбарын гол төв болох ирээдүйтэй

Харин элчин сайд Артыкбаев Айбек Мухтарович хоёр улсын урт хугацааны бизнес, улс төрийн хамтын ажиллагаа тогтвортой өргөжин тэлж буйг цохон тэмдэглээд Монгол орны мал аж ахуйн салбар цаашид дэлхийн хүнсний салбарын гол төв болон хөгжих ирээдүйтэй хэмээв.
2023-10-05

Хүнсний ногооны хураалт 48.9 хувьтай байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас есдүгээр сарын 29-ний байдлаарх ургац хураалтын статистикийг хүргэж байна.  
2023-10-03

Самрын экспортыг хориглож хушин ойгоо амраах уу

“Ийм жилд самрын экспортыг хориглож, хушин ойг амраах нь зөв” гэдгийг байгаль орчны мэргэжилтнүүд, экспертүүд хэлээд эхэллээ
2023-10-02

Ирэх таван жилд тахианы махны хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломжтой

Харин тус үйлдвэр нь сард АНУ-ын “Ross-308” үүлдрийн 240 мянган ширхэг тахиа үржүүлэх, мөн цагт 3000 шувуу нядлах, ангилан боловсруулах, савлах, хадгалах хүчин чадалтай юм.
2023-09-29

4.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох нь 

УИХ-ын Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор батлагдсан төлөвлөгөөний дагуу ХХААХҮ-ийн сайдын тушаалаар зарим салбар, чиглэлд хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ. Тодруулбал, жимс, жимсгэнийн төрөлжсөн аж ахуй, загвар хоршоо, мах болон нарийн ноост үржлийн цөм сүргийн аж ахуй, нийслэлээс орон нутагт шилжин суурьшсан аж ахуйн нэгжид олгох гэнэ. Төслийг Жижиг, дунд үйлдвэрийн газрын цахим хаягаар өчигдрөөс хүлээн авч эхэлсэн бөгөөд ирэх сарын 27-ныг дуустал үргэлжлэх аж. 
2023-09-29

Ноолуурын ашиг шимийг чанаржуулах төслийг үргэлжлүүлэх хүсэлт гаргажээ

Уулзалтаар Монголын Хөдөө аж ахуйн их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний төвтэй хамтран "Генийн едитинг технологиор ямааны ноолууран ашиг шимийг чанаржуулах" туршилтын төслийг 2021 оноос эхлэн 2023 оны 3-р сар хүртэл хугацаанд хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрснийг онцоллоо.
2023-09-27

Төмс, хүнсний ногооны 40 хувийг хураажээ 

Ургац хураалтын явцыг энэ сарын 25-ны байдлаар гаргаснаа ХХААХҮЯ-наас өчигдөр мэдээлэв. Уржигдрын байдлаар 19.2 мянган га-гаас 26 мянган тонн үр тариа, үүнээс 14.2 мянган га-гаас 23.7 мянган тонн улаан буудай, 7.3 мянган га-гаас 62.3 мянган тонн төмс хураан авсан байна. Мөн 5.4 мянган га-гаас 64.4 мянган тонн хүнсний ногоо, 7.1 мянган га-гаас 15.3 мянган тонн тэжээлийн, 5.7 мянган га-гаас 2.1 мянган тонн тосны ургамал хурааж авсан дүн гарчээ. Улмаар төмсний 39.8, хүнсний ногооны 40.1 хувийг хураагаад буй аж.
2023-09-27

Төмс, хүнсний ногооны хураалт 39.8-40.1 хувьтай байна

19.2 мянган га-гаас 26.0 мянган тонн үр тариа, үүнээс 14.2 мянган га-гаас 23.7 мянган тонн улаанбуудай хураан аваад байна
2023-09-26

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юү

Манай улсад газар тариалангийн бүтээгдэхүүн тарих, ургуулах явц, бэлэн бүтээгдэхүүний чанарыг хэрхэн шалгадаг, ямар баталгаа гаргадгийг мэдэхгүй хүн олон. Тухайлбал, Баянгол дүүргийн иргэн Ч.Арвинхишиг “Тарвас авч идээд гэр бүлээрээ гэдэс өвдөн, бүр эмнэлэгт хандсан. Тарвасын болцыг түргэсгэх, эсвэл томруулах зорилгоор бодис хэрэглэсэн байх. 2-3 өдөр бидний бие тавгүйрхэж, эм уусан. Түүнээс хойш төмс, хүнсний ногоо, тарвас, жимс авахдаа шинжилгээний бичиг, гарал үүслийн гэрчилгээ байгаа, эсэхийг нь асуудаг болсон. Гэсэн ч ямар ч бичиг баримт байдаггүй юм билээ. Бид юугаар бордож, ямар технологи ашиглан тарьсан бүтээгдэхүүн идэж байгааг мэдэх боломжгүй гэсэн үг.
2023-09-22

БНХАУ-ын ноолуурын аж үйлдвэрийн туршлагаас судаллаа

БНХАУ-ын Хүнс, үндэсний бүтээгдэхүүн, малын импорт, экспортын худалдааны танхим, Монголын ноос, ноолуурын холбоо хамтран зохион байгуулсан аж үйлдвэрийн хурлын хүрээнд “Монголын хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, дээрх холбооны гишүүн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл урд хөршийн Чинхэ дэх ноолууран бүтээгдэхүүн боловсруулагч, үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай танилцсаныг ХХААХҮЯ-наас мэдээлэв. Монгол, Хятадын ноолуурын аж үйлдвэрийн хурал уржигдар, өчигдөр самнасан ноолуур бэлтгэлийн томоохон төв Чинхэд болсон аж. Тус хотод ноолуурын олон улсын худалдааны үзэсгэлэн зохион байгуулдаг агаад энэ онд 30 дахь удаагийнх нь болжээ. Үүнд манай улсын 30 орчим ноос, ноолуур үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон байна. 
2023-09-21

Монгол Улсад ингэний сүүний кластер байгуулна

Ирэх жил тохиох Олон улсын тэмээний жилийн хүрээнд Ингэний сүүний кластер байгуулах чиглэлд үе шаттай хамтран ажиллахыг талууд дэмжлээ.
2023-09-20

“Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2023” арга хэмжээ болно 

Тэгвэл баасан гарагт 11.00-15.00 цагт газар тариалангийн салбарын танилцуулах, 15.00-17.00 цагт баруун бүсийн аймгуудын өв соёлыг танилцуулах өдөрлөг зохион байгуулах нь. Харин бямба гарагт 11.00-13.30 цагт төвийн бүсийн аймгуудын өв соёлыг танилцуулах, 14.00-17.00 цагт хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн салбарын өдөрлөг болох гэнэ. Түүнчлэн ням гарагт зүүн, хангайн бүсийн аймгуудын өв соёлыг танилцуулах аж. Мөн энэ сарын 25-нд B2B гэрээ хэлэлцээ хийх, хамтын ажиллагааны уулзалт 14.00-17.00 цагт болох нь. Энэхүү үзэсгэлэн худалдаанд зориулж цэнгэлдэх хүрээлэн дотор 240 асар бэлтгэжээ. 
2023-09-20

Тариалангийн талбайг хашаажуулахад 9 тэрбум төгрөг төсөвт суулгах хэрэгтэй

Төр засгийнхан нөхцөл байдалтай танилцан Бордоо хэрэглэж, хөрсөө хамгаалсан аж ахуй нэгжүүдэд 30 хувийн хөнгөлөлтийг олгож эхлэх, тариалангийн талбайг хашаажуулахад 9 тэрбум төгрөг төсөвт суулгах зэргээр асуудлуудыг шийдвэрлэхээр боллоо.
2023-09-19