БНХАУ-ын Хүнс, үндэсний бүтээгдэхүүн, малын импорт, экспортын худалдааны танхим, Монголын ноос, ноолуурын холбоо хамтран зохион байгуулсан аж үйлдвэрийн хурлын хүрээнд “Монголын хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, дээрх холбооны гишүүн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл урд хөршийн Чинхэ дэх ноолууран бүтээгдэхүүн боловсруулагч, үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай танилцсаныг ХХААХҮЯ-наас мэдээлэв. Монгол, Хятадын ноолуурын аж үйлдвэрийн хурал уржигдар, өчигдөр самнасан ноолуур бэлтгэлийн томоохон төв Чинхэд болсон аж. Тус хотод ноолуурын олон улсын худалдааны үзэсгэлэн зохион байгуулдаг агаад энэ онд 30 дахь удаагийнх нь болжээ. Үүнд манай улсын 30 орчим ноос, ноолуур үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон байна.
Бэлтгэсэн: Б.Сонор