Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг тэргүүтэй албаны төлөөлөл Булган аймгийн Отрын бүс нутаг Дашинчилэнд ажиллаж байна. Орон нутагт ажиллах үеэрээ Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын бүсийн захиргааны байранд ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа.
Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” 419 дүгээр тогтоолыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам түүчээлэн хэрэгжүүлж, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын бүсийн захиргааг Улаанбаатар хотоос 4 аймаг хиллэдэг Булган аймгийн Дашинчилэн сум руу өнгөрсөн 3 дугаар сард нүүлгэн шилжүүлсэн юм.
Улмаар албаныхан Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах төлөвлөгөөгөөр нийт суманд хадлан, тэжээл бэлтгэлийн ажлыг чанартай, шуурхай зохион байгуулах үүрэг өглөө. Мөн малдаа хүрэлцэхүйц хэмжээний өвс, тэжээлийг бэлтгэсэн эсэх, хэрхэн нөөцөлсөн талаар худаг уст цагийн эзэмшилт, ашиглалт, дулаалга, хашаа хорооны хангамж, малыг зах зээлд борлуулах, зам даваа хаагдаж болзошгүй газарт өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх, малчдын хувийн бэлтгэлийг сайтар хангуулах талаар зөвлөмж, мэдээлэл өглөө.
Одоогоор салбар яамны харьяа 3 байгууллага орон нутагт нүүн шилжиж ажиллаж байна.