Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд аравдугаар сарын 1-ний байдлаар 62.2 мянган тонн үр тариа, 112.6 мянган тонн төмс, 102.8 мянган тонн хүнсний ногоо, 70.9 мянган тонн таримал тэжээл хураан авчээ. Мөн 525.0 мянган тонн хадлан, 8.5 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хураасан үр тариа 97.5 (61.1%) мянган тонн, төмс 61.1 (35.2%) мянган тонн, бэлтгэсэн хадлан 28.0 (5.1%) мянган тонн, гар тэжээл 1.3 (12.9%) мянган тонноор буурчээ. Харин хураасан хүнсний ногоо 15.1 (17.2%) мянган тонн, таримал тэжээл 32.0 (82.1%) мянган тонноор тус тус өссөн байна.