Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нар Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын тариаланчидтай уулзаж санал, хүсэлтийг нь сонслоо.
Тариаланчид га талбайн ургацыг нэмэгдүүлэхэд бордоо, ургамал хамгааллын бодис хэрэглэх, тариалангийн талбайг хашаажуулах, тариалангийн бүс, мал аж ахуйн бүсийг зааглах хүсэлтүүдийг тавилаа.
Төр засгийнхан нөхцөл байдалтай танилцан Бордоо хэрэглэж, хөрсөө хамгаалсан аж ахуй нэгжүүдэд 30 хувийн хөнгөлөлтийг олгож эхлэх, тариалангийн талбайг хашаажуулахад 9 тэрбум төгрөг төсөвт суулгах зэргээр асуудлуудыг шийдвэрлэхээр боллоо.