Парисын олимпод зориулсан виза картууд цөөн тоогоор гаргалаа
Спортын гайхамшгийг хүн төрөлхтөнд тунхаглан зарладаг XXXIII дахь удаагийн зуны олимпын наадам Парис хотноо эхлэхэд 68 хоног үлдлээ. Шилдгийн шилдэг 1000 гаруй тамирчин хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдөх өдрийг дэлхий нийтээрээ хуруу даран хүлээж байгаа энэ цаг мөчид ХААН Банк спортын үнэнч шүтэн бишрэгчдэдээ зориулан дахин давтагдашгүй загвартай, Монголын анхны LED гэрэлтэй төлбөрийн картыг Олон улсын олимпын хорооны тусгай зөвшөөрөлтэйгөөр харилцагчдадаа санал болгож байна.
2024-05-21
Амьдралын утга учрыг нээх аялал “ЗААГ” үзэсгэлэнд саатаарай
Хүний амьдралын мөчлөг, сэтгэлийн дотоод гуниг баясал нь байгалийн мөчлөгтэй адил мөхөж бас сэргэж байдаг. Орчлонгийн бүх зүйл өөрийн замналаар урсана, хайлна, нүүнэ, бас үгүйрнэ. Энэ ертөнцийн жам ёсыг хүлээн зөвшөөрч, амьдралын урсгалыг сөрөн явахдаа сайн мууг дэнслэхийн оронд, түүнийг зөнгөөр нь орхих, урсан өнгөрөх цаг хугацааг “Зааг” үзэсгэлэн дүрслэн харуулжээ.
2024-05-18
Б.Тулга: Орос, Хятад хоорондын тээврийг газар нутгаараа дамжуулах нь Монголд ашигтай
Хилийн боомтуудыг хөгжүүлэх асуудлаарх Монгол Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын ажлын хэсгийн хамтарсан хурал Сэлэнгэ аймагт боллоо. Хамтарсан хуралд Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн-Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын тэргүүн Алексей Самбуевич Цыденов оролцов.
2024-04-22
“Хоосон хот”-ын эзэнтэй хууль
Хууль олшрохын хэрээр хийдэл, гажуудал, цоорхой үүсдэг. Тиймээс ч зарим судлаач, мэргэжилтэн үүнд шүүмжлэлтэй хандаж байгаа. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр нь энэ талаар тодорхой саналуудыг дэвшүүлжээ. Бий болгоогүй, бүтээн байгуулалтынх нь ажил ч шуудраагүй, газар чөлөөлөлтөөс эхлээд өчнөөн асуудалтай байгаа “хоосон хот”-д зориулж тусгай хууль яаран сандран боловсруулна гэдэг нь бүр ч “но”-той. Үүний цаана хэн нэгний эрх ашгаас үүдэлтэй тусгай сонирхол, санаархал байхыг ч үгүйсгэхгүй. Ингэж хардах шалтгаан нь нийтлэлийн эхэнд дурдсан, онцгой эрх бүхий зөвлөл байгуулахтай холбоотой зохицуулалт юм.
2024-04-08
БИЗНЕСИЙН ӨСӨН НЭМЭГДЭХ ҮНЭ ЦЭН- НОГООН ЗЭЭЛ
Бизнес хийхдээ ирээдүй хойч үеэ уух устай, идэх хоолтой, амьсгалах цэвэр агаартай үлдээхэд та болон таны бизнес ямар үр нөлөө үзүүлж байгаа вэ гэдгийг боддог цаг үе иржээ. Үүний тулд эрчим хүчээ хэмнэж, нүүрсхүчлийн хий бага ялгаруулж, үйлдвэрлэлийн үр ашгаа нэмэх ямар алхам хийсэн бэ? гэж өөрөөсөө асуугаад үзээрэй. Нөгөө талдаа хэрэглэгчид ч улам хэрсүүжиж, худалдан авалт хийхдээ тухайн бүтээгдэхүүн нь эрүүл органик уу, үүнийг үйлдвэрлэхэд байгальд сөрөг нөлөө үүсгэж байгаа эсэх, үүнийг худалдан авснаар юуг санхүүжүүлж байгаа эсэхийг онцгойлон анхаарч үздэг болжээ.
2024-04-05
Монгол Улс дахь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжихээр ХААН Банк ОУСК-тай хамтран ажиллана
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ОУСК-ийн мэргэшсэн зөвлөх баг ХААН Банкны ногоон зээлийн санхүүжилт, үр нөлөөг амжилттай удирдах, тэр дундаа банкны дотоод үйл ажиллагаа болон нийт олгосон зээлийн багцын хүлэмжийн хийн ялгарлыг тооцоолж хэмжих замаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг үнэлэх механизмыг бий болгох, Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын эрсдэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан биет болон шилжилтийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог олон улсын тэргүүн туршлагад нийцүүлэхэд дэмжлэг, техникийн туслалцаа үзүүлж ажиллах юм.
2024-04-04
Урин хавар ирлээ
Зуун зуун жил мөнх амьдарна би
Зулзаган улиас өвгөрөхийг харна
Наашлах хаврыг шувуудтайгаа цуг ирэхэд
Нарны хорвоод мөнгөн сар болно би
Х.Эрдэнэбаатар
2024-03-22
Монгол цэргийн өдөрт зориулсан картын урамшуулалт аян эхэллээ
Харилцагч та Priority, Signature дебит карт болон бүх төрлийн кредит карттай бол 2024 оны 3-р сарын 15-19-ний өдрийг дуустал хугацаанд дараах сонгогдсон байгууллагуудаар үйлчлүүлэхдээ ХААН Банкны ПОС машин дээр картаа уншуулаад 10-30 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо.
2024-03-18
Том зээлдэгчдийг өөхшүүлсэн Иргэний хуулийн “цоорхойг” нөхье
Ямар ч сайн засаглалтай байсан Монголд банкны үйл ажиллагаа эрхлэх нь өндөр эрсдэл дагуулдаг. Учир нь манай улстөрчид, нэртэй бизнесменүүд буюу том зээлдэгчид банкнаас авсан зээлээ төлөхгүй луу унжиж, хүүг нь үеийн үед гацаасаар ирсэн. Нэмж хэлэхэд, Монголын шүүх байгууллага үүнд хамгийн гол үүргийг гүйцэтгэдэг нь Монголбанк, ССГ-ын Судалгааны хэлтсээс хийсэн судалгаагаар ил болсон асуудал.
2024-03-14
НҮБ-ын Хүүхдийн сангийн шинэ элч томилогдлоо
Хүүхдийн сангийн шинэ элчийг зарлах үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан хэлсэн үгэндээ “Хувийн хэвшил бол эдийн засгийн гол хөдөлгөгч хүч бөгөөд хүүхдийн сайн сайханд ихээхэн чухал салбар. Хатагтай Р.Мөнхтуяа манай элч төлөөлөгчөөр томилогдсоноор хүүхдийн төлөөх үйл хэрэгт энэ салбарын олон оролцогч талуудыг нэгтгэж, хүүхдийн сайн сайхны төлөө их зүйлийг хийж бүтээнэ гэж итгэж байгаа” хэмээн онцолсон юм.
2024-03-12
Гар утаснаасаа ПОС төхөөрөмжийн үйлчилгээ үзүүлэх боломжтой боллоо
Тогтвортой хөгжлөөр манлайлж ажилладгийн хувьд ХААН Банк цаасны хэрэглээг бууруулах зорилт тавьж, байгаль орчинд ээлтэй дижитал, ногоон бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа санал болгосоор ирсэн билээ. Тэгвэл энэ удаа бид үйл ажиллагаандаа DigiPOS үйлчилгээг нэвтрүүлснээр цаасны хэрэглээг бүрэн халахад дахин нэг алхам ойртлоо.
2024-02-26
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
ХААН Банканд шаардлагатай “Oracle” лицензүүдийг сунгах, нэмэлт лиценз нийлүүлэх бэлтгэн нийлүүлэгчийг сонгоно
2024-02-22