МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлсэн хийсэн. Тэрбээр "Бид МАН-ын 28-р хурлаа арваннэгдүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд зарлахаар боллоо. Мөн өнөөдрийн бага хурлаар МУ-ын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг удирдах зөвлөлөөр хуралдуулахаар шийдсэн. Энэ суудалд гурван нэр дэвшигч өрсөлдөнө. Үүнд шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, мөн УИХ-ын гишүүн Н.Энхболд нар байна. Өнгөрсөн хугацаанд бодол санааны тэмцэл нэлээдгүй өрнөж Засгийн Газраа огцруулсан. Дараачийн ерөнхий сайдыг сонгохдоо намын гишүүддээ сонголт хийх боломжийг олгож гурван хүнийг нэр дэвшүүллээ. Энэ нь намын эв нэгдлийг бэхжүүлнэ гэж найдаж байна. МАН-ын бага хурлаар олонхын саналыг авч ялалт байгуулсан нэр дэвшигч УИХ-д өргөн баригдаад, томилогдох нөхцөл бүрдэнэ.
Удирдах зөвлөлийн хуралдаан дээр ярьсан гол зүйл бол намын гишүүдийнхээ эв нэгдлийг хангасан Засгийн Газрыг байгуулах цаашлаад Монгол Улсын эдийн засаг, нийгмийн тулгамдаад байгаа олон асуудлыг богино хугацаанд давж чадахуйц Ерөнхий сайд байх ёстой гэсэн ерөнхий шалгуурыг бид хэлэлцлээ" гэв.