НИТХ-ын 11 дүгээр хуралдаан эхэллээ. Тус хурлаар өвөлжилтийн бэлтгэл, шүлхий зэрэг асуудлыг хэлэлцэхээс гадна НИТХ-ын дараагийн даргыг сонгох асуудлыг хэлэлцэнэ. Тухайлбал, 2017 оны наймдугаар сарын 31-нд НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан бөгөөд 60 тэрбумын асуудлыг шалгуулах хүсэлт тавьсан юм. Иймд НИТХ-ын даргыг огцруулах нь зүйтэй гэсэн байр сууринд мөн НИТХ дахь АН-ын бүлгийн 11 төлөөлөгч нэгдэж гарын үсэг зураад байгаа аж.