9 дүгээр сарын 22-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 265 дахь өдөр бөгөөд он дуусахад 100 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 14 хэмийн дулаан бол шөнөдөө -2 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 2, долоон улаан мэнгэтэй хар хулгана өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2471.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.00, юань 376.00, вон 2.17 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагаас Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны 10 давхрын хурлын зааланд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах эрхийг дэмжих зорилгоор хувийн туслах үйлчилгээний загвар боловсруулан Монголд нэвтрүүлэх гэж байгаа талаар мэдээлнэ.
- "Монгол Улсын гадаад сурталчилгаа: Үндэсний соёл урлаг" хэлэлцүүлэг 14.00 цагт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно.
- 10.00 цагаас Монгол Улсын хэмжээнд хяналт хэрэгжүүлж буй нийт Автотээврийн хяналтын мэргэжилтэн /хуучнаар автотээврийн хяналтын улсын байцаагч/ -үүд 6 газар эрчимжүүлсэн шалгалтаар гарч, хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалтыг хийнэ.
- 08.30 цагаас Улаанбаатар хотын нийтийн тээвэрт ашиглагдаж буй автобуснуудад хорт утаа, дизель бохирдлыг шүүгч төхөөрөмж суурилуулах санамж бичигт Зам, тээврийн хөгжлийн яам, Японы Жайка байгууллага, НЗДТГ-ын удирдлагууд гарын үсэг зурна.
- Ят-Xa хамтлагын тоглолттой холбоотой хэвлэлийн хурал 11.00 цагт Зууны мэдээ сонин,ТВ-9 ын байранд болно.
- 11.00 цагт 100 айл төвийн хойно байрлах 186-р тусгай цэцэрлэг дээр хандивын үйл ажиллагаа болох тул Цагдаагийн ерөнхий газарын алба хаагч нар буюу НҮБ -ын ажилгаанд үүрэг гүйцэтгэсэн хамт олон оролцоно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1958 оны энэ өдөр Сенегалийн хөнгөн атлетикч Амаду Диа Ба мэндэлжээ.
- 1989 оны энэ өдөр БНСУ-ын алдарт охидын хамтлаг болох Girls' Generation хамтлагын гишүүн Hyoyeon мэндэлжээ.
- 1994 онд GOT7 хамтлагын гишүүн Jr мэндэлжээ.
- 2013 онд Пакистан улсаын ариун сүмийн гадаа амиа золиослогч бөмбөг дэлбэлснээс болж 75 орчим хүн амь насаа алджээ.
- 1957 онд Хайтид Franзois Duvalier ерөнхийлөгчөөр сонгогджээ. Тэрээр хамгийн анхны өнгөт арьст ерөнхийлөгч болсон аж.
- 1955 онд Их Британид ITV телевиз хамгийн анхны шууд эфирийг хийжээ.