БНХАУ-ын олон мянган залуу бүсгүйчүүдийн нүцгэн зураг цахим ертөнцөд алдагджээ. Ихэнх нь их сургуулийн оюутнууд гэх тэдгээр охид өөрсдийн албан ёсны бичиг баримтынхаа хамт нүцгэн зургаа авхуулж, зээл авдаг байсан аж. Нийт 8 GB-ын багтаамжтай файлд ойролцоогоор 1000 гаруй эмэгтэйчүүдийн нүцгэн зураг алдагдсан гэнэ.
Нүцгэн зургаа авхуулж, зээл олгодог сайт.
Энэ эмэгтэйчүүд бүгд "Jiedaibao" хэмээх сайтын хэрэглэгчид байсан бөгөөд тус сайт бүсгүйчүүдийн нүцгэн зургийг нь аваад зээл олгодог байсан аж. Одоогоор хэн энэ файлыг ямар зорилгоор тараасан нь тодорхойгүй байна.
Файлыг задалсны улмаас хэдэн мянган эмэгтэйчүүдийн нүцгэн зураг нэр хаягтайгаа хамт цахим ертөнцөөр тарсан юм.
Хачирхалтай нь, энэ хэргийн хохирогчдын дийлэнх нь 1993-1997 онд төрсөн, заллуу бүсгүйчүүд. Одоогоор хичнээн хохирогч байгааг эцэслэн тогтоогоогүй. Гэхдээ энэ тоо хэдийнэ 1000 давсан гэнэ.
Сонирхуулахад, цахим ертөнцөд бүсгүйчүүдийн нүцгэн зурагтай холбоотой анхны хэрэг энэ биш. Өнгөрсөн оны зургадугаар сард Хятадын нэгэн сайтад бүсгүйчүүдийн нүцгэн зургийг худалдаж байгаа нь илэрсэн билээ. Эмэгтэйчүүд өөрсдийн нүцгэн зургаа 20 юан, 30 юанаар үнэлж, 20 орчим зургийн багцыг 64 юанаар зарж байв.
Одоогоор энэ хэргийг Хятадын цагдаагийн газраас шалгаж байгаа бөгөөд хэрвээ сэжигтэн олдвол хамгийн багадаа 10 жил шоронд суух юм.