Өнгөрсөн сарын 19-нд Чингэлтэй дүүргийн шүүх УИХын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн зөвлөх асан Ц.Жаргалсайханд холбогдох хэргийг хэлэлцээд Эрүүгийн хуулийн 79.1-ээр 17 жилийн хорих ял оноосон билээ.
Анхан шатны шүүх шийдвэрийг Ц.Жаргалсайханы өмгөөлөгч, ар гэрийнхэн нь өнгөрөгч баасан гаригт буюу 14 хоногийн дараа гардлаа. Шүүхийн шийдвэртэй танилцаад давж залдах өргөдлөө Нийслэлийн шүү хэд гаргах аж.
Тагнуулынхан Ц.Жаргалсайханд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 87 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм.
Хэргийг прокурор Е.Сагсай хянаж, Эрүүгийн хуулийн 79.1 зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн.
Х.Сүрэн