Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт гол усаа хамгаалсан иргэний хөдөлгөөнийнхөн буу шийдэмдээ хүрч, цагдаагийнханд бүслэгдээд байгаа гэсэн мэдээлэл өчигдөр ирлээ. Мэдээллийн дагуу үйл явдлыг тодруулахад, тус сумын Түнхэл суурингийн ойролцоох Булагийн ам гэдэг газар алт олборлож байсан БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Пураам” компанийн үйлСэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт гол усаа хамгаалсан иргэний хө- дөл гөөнийнхөн буу шийдэмдээ хүрч, цагдаагийнханд бүслэгдээд байгаа гэсэн мэдээлэл өчигдөр ирлээ.
Мэдээллийн дагуу үйл явдлыг тодруулахад, тус сумын Түнхэл суурингийн ойролцоох Булагийн ам гэдэг газар алт олборлож байсан БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Пураам” компанийн үйл ажил лагааг эсэргүүцсэн Онги гол хөдөлгөөний тэргүүн Мөнхбаяр тэргүүтэй хэдэн хүн хятадуудтай үг хэлээ ололцож чадаагүйгээс цахилгааны щит рүү нь буудсан хэрэг гарсан байна. Сэлэнгэ аймгийн холбогдох хүмүүсийн өгсөн мэдээллээр тэнд цагдаа иргэний хөдөлгөөнийнхний хооронд буудалцсан ноцтой хэрэг болоогүй гэх боловч буу тавьсан хүмүүс ууланд бүгснээс цагдаагийнхан тэднийг бүсэл жээ. Эх сурвалжийн хэлснээр тэд дөрвүүлээ бөгөөд хоёр буутай гэсэн мэдээлэл байгаа юм байна.
Тэднийг барихаар сумын 10 цагдаа дээр аймгаас 30 цагдаа хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа бололтой. 11.35 цаг. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаттай утсаар холбогдож юу болоод байгаа талаар тодрууллаа.
- Манай аймагт үйл ажиллагаа явуулдаг “Пураам” компанийн эд хөрөнгө руу буудсан хэрэг өчигдөр гарсан. Түүнээс биш хоорондоо буудалцаагүй. Буу тавьсан хүмүүс ууланд бүгсэн тул цагдаагийнхан одоо ажиллаж байна.
-Яг юунаас болоод ийм явдал гарсан юм бол? -
“Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт олгогд сон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан “Пураам” компа нийн үйл ажиллагааг зогсоох ёстой гэж тэд үзсэн юм шиг байна лээ.
Уг нь шууд буу шийдэмдээ тултлаа хурцадсан асуудал байгаагүй. Энэ хуулиар хориглосон газарт лиценз эзэмшиж буй компаниудад нө хөн олговрыг нь олгоод үйл ажил лагааг зогсоох тухай яригдаж буй. Гэвч өнөөдрийн байдлаар энэ асуудал шийдэгдээгүй учраас “Пураам” компани үйл ажиллагаагаа явуулж байсан.
-“Пураам” хууль ёсны зөвш өөрөлтэй компани уу?
-Байгаль орчны үнэлгээ болон бусад бичиг баримт нь зохих хууль журмын дагуу бүрэн, зөвшөөрөлтэй компани. -
Байгаль хамгаалах хөдөлг өөнийнхөн орон нутгийн удирдлагуудад “Пураам” ком панийн талаар асуудал, шаардлага өмнө нь тавьж байсан юм уу?
-Үгүй. Ер нь манай аймгийн хувьд ганц “Пураам” биш энэ хуулийн хүрээнд лиценз нь цуцлагдах олон компани бий. Гэвч өнөөдрийг хүртэл хохирол, нөхөн олговрын асуудал шийдэгдээгүй тул дээрх компаниуд үйл ажиллагаагаа явуулсаар байгаа. 12.15 цаг. Албаны эх сурвалжийн хэлж буйгаар ойд бүгсэн хүмүүсийн дунд Онги голын хөдөлгөөний тэргүүн Мөнхбаяр гурван хүний хамт байгаа юм байна. Харин бусад нь хэн хэн гэдэг ямар хүмүүс болох талаар тодорхой мэдээлэл алга. Цагдаагийнхан шөнөжин ажиллаж, иргэдийн мэдээллээр бүгсэн хүмүүсийн байрлалыг ерөнхийд нь тогтоожээ. 12.50 цаг. Мандал сумын цагдаагийн дарга Батдорж энэ ажиллагааг удирдаж буй бөгөөд нийслэлийн ЭЦГ-аас ажлын хэсэг гарч Сэлэнгэ аймгийг зорив. 18.00 цаг Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн хэлтсийн дарга хурандаа Батдоржтой холбогдоход бүгсэн хүмүүсийг олоогүй, тус ууланд гар утасны сүлжээ барьдаггүй тул ажилтнуудтайгаа холбогдож мэдээлэл авч амжаагүй байгаа гэнэ.
БНХАУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ “ПУРААМ” ГЭЖ ЯМАР КОМПАНИ ВЭ
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Булагийн ам гэдэг газарт нийт 133.35 га-д алтны ордын 801 тоот ашиглалтын лиценз эзэмшдэг. Энэ ордыг ашиглах тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2027 он хүртэл хүчин төгөлдөр бөгөөд лицензийн төлбө- рийг бүрэн төлсөн байна. Зарим эх сурвалжийн хэлснээр энэ компани ашиглалтын лицензээ аваад зургаан сар болж байгаа үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй байсан гэнэ.