Метрогоор ажилдаа явдаг Их Британийн нийслэлийн оршин суугч автомашинаараа зорчсон нэгнээсээ найм дахин их хорт бодисоор амьсгалдаг аж. Суррейн их сургуулиас явуулсан судалгаанаас үзвэл, метрогоор зорчигч нэг удаад 68 мг, жолооч 8.2 мг нарийн ширхэгт хорт бодисоор амьсгалдаг гэнэ. Харин автобусаар зорчигчийн үзүүлэлт 38 мг гарчээ.
Эрдэмтдийн судалгаагаар бол метроны вагоны цонх нээлттэй байвал зорчигч замын бохир агаарт бүр их хорддог байна.
Жолоочийг автомашинд нь суурилуулсан бохир агаар шүүгч авардаг. Гэхдээ хамгийн их хорт утаа ялгаруулагч нь автомашин билээ.