БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэг тойрсон улс төрийн хэргийг мөрдөн шалгаж байгаа прокуроруудын тусгай баг “Samsung Electronics” группийн өв залгамжлагч И Жэ Ёныг байцаахаар дахин дууджээ. Тэрбээр үнэнийг хэлэхээр ирсэн гэдгээ сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Үүнээс өмнө түүнийг өнгөрсөн сарын 22-нд байцаасан юм. Мөн сарын сүүлчээр И Жэ Ёныг баривчлах зөвшөөрөл өгөхийг хүссэн прокуроруудын хүсэлтийг Сөүлийн шүүх хүлээн авахаас татгалзсан билээ. Түүнийг Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн найз Чой Сүн Силь 43 тэрбум вон буюу 37.4 сая долларын хахууль өгсөн байж болзошгүй хэмээн сэжиглэж байна.