Ливаны телевизийн хөгжим, танин мэдэхүйн алдартай нэвтрүүлгийг санаачлагч, хөтлөгч эмэгтэй Далиа Фрейфир Гиннесийн дээд амжилтын номд бүртгэгдэж, гэрчилгээгээ авчээ. Тэрбээр шууд эфирээр 24 цагийн турш ток шоу хөтөлж, энэ хугацаанд Ливан болон Арабын бусад улсын 40 гаруй хөгжимчин, дуучин, жүжигчин, зохиолч болон зураачтай ярилцсан байна.
Түүний нэвтрүүлэг зурагтаар гарч эхэлсэн цагаас нь хойш 91 хүн оролцсон гэнэ. Энэ эмэгтэй авто осолд орсны улмаас 18 настайдаа хараагүй болсон нэгэн аж. Ийм бэрхшээлээ үл хайхран тэрбээр улсынхаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн алдартай нэгэн болох мөрөөдлөө биелүүлж, эхлээд радиод, дараа нь үндэсний телевизэд ажиллах болжээ.
Далиа харааны бэрхшээлтэй болсон хүмүүст анхаарлаа хандуулан, тэднийг эрхэлсэн ажилтай болгож, амьдралд хөлөө олоход туслахыг Засгийн газар болон олон нийтэд уриалсан байна.