Энэтхэгийн өмнөд хэсгийн Тамилнад мужийн Ченнаи хотын нэгэн эмнэлгийн эмч нар мэл гайхаж цэл хөхөрчээ. Учир нь тэд 42 настай нэгэн эмэгтэйн гавлын ясан дотроос амьд жоом “баривчилжээ”.
Түүний хамар нэг шөнө битүүрч, хавдаж, хөөсөн мэт мэдрэмж төрөөд сэрсэн гэнэ. Хэд хоногийн дараа харин амьсгал нь боогдох мэт болж, эмнэлэгт хандсан аж.
Эмч нар эхэндээ эмэгтэйн оношийг тогтоож чадахгүй хэд хэдэн удаа шинжилгээ хийсэн ч нэмэр болсонгүй. Эцэст нь толгойн ясан дотор нь хорхой байгааг тогтоож, мэс засал хийжээ.
Жоом бүсгүйн хамраар дамжин явсаар тархинд нь нэлээд ойртсон бөгөөд хэрэв дахиад “нэг” алхсан бол үхэлд хүргэх аюултай нөхцөл үүсэх байсныг эмч нар ярьжээ.
Жоомыг “баривчлах” ажиллагаа 45 минут үргэлжилсэн бөгөөд энэ хагалгааны бичлэгийг интернэтэд байршуулсан байна.