Сүүлийн 11 жилийн турш Охины орд орчмын сансрын объектуудыг залгиж байгаа асар том хар нүхийг АНУ-ын Нью-Гемпшир муж улсын одон орон судлаачид илрүүлсэн тухай “Nature Astronomy” сэтгүүлд мэдээлжээ.
Дачен Лин тэргүүтэй эрдэмтэд манай гаригаас хоёр тэрбум гэрлийн жилийн зайтай орших Охины орд дахь NGC 5813 оддын аймгийг ажиглаж байгаад санамсаргүй уг “ховдог” нүхийг илрүүлсэн гэнэ. Эл хар нүх ордын төвд оршдог бөгөөд замдаа таарсан болгоныг залгидаг болохыг эрдэмтэд тогтоосон байна. Олон гариг, сансрын хогийг татагч тэр нүх ертөнцийн хамгийн “ховдог”-оор хүлээн зөвшөөрөгджээ.