Афганистан, Пакистанд цасан уруй буусны улмаас хэдэн арван хүн амиа алджээ.
Парван, Бадахшан зэрэг 19 мужид 100 гаруй хүн амь үрэгдсэн. Хоёр тосгон бүхэлдээ цасанд дарагдаж, 168 байшин нурж, хэдэн зуун үхэр хорогдсон тухай Афганистаны тал мэдээлэв. Авто замуудын дийлэнх нь хаагдаж, олон суурин гадаад ертөнцөөс таслагдан, гэрэл цахилгаангүй болж, хөөрч, буух зурвас нь мөстсөний улмаас Кабулын олон улсын нисэх буудал хаагджээ.
Цас малгайлан орж буй учир иргэдийнхээ амь насаар дэнчин тавихгүй, замд гаргахгүй байх үүднээс өнгөрсөн ням гаригийг амралтын өдрөөр зарласан байна.
Пакистаны Читрал хотод цасан уруй бууж, 13 хүний амь эрсэджээ. Сууц нь цасанд дарагдсаны улмаас таван айлын хүмүүс амиа алдсан гэнэ. Тус улсад жил бүр цаг агаарын хүнд нөхцөл үүсэж, өвөл нь цасан уруй байнга бууж, зун нь усархаг бороо дагасан үер буудаг аж.