Латви улс Оростой залгаа хил дээрээ 23 км урт хашаа босгожээ. “Хашаа барих ажил 2015 онд эхэлсэн бөгөөд 2019 онд дуусна. Одоогоор 65 км урт хилийн зурвасыг тоноглож, 23 км урт хашаа босгоод байна” гэж Улсын хилийн албаны хэвлэлийн нарийн бичгийн дарга Евгений Позняк мэдэгджээ.
Барилгын энэ ажил Азийн орнуудын хууль бус цагаачдыг хязгаарлах боломж олгоно гэж Латвийн эрх баригчид үзэж байна. Хилийн хашааны урт 214 км болох бөгөөд үүнд 17 сая евро зарцуулах аж.