Өнгөрсөн оны долдугаар сарын 25-нд төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын дараа Туркийн төрийн 90 мянга гаруй албан хаагч халагдсан тухай “Ройтерс” мэдээллээ. Хөдөлмөрийн сайд Мехмет Муэззиноглугийн хэлснээр, төрийн 125.485 албан хаагчийг мөрдөн шалгаснаас 94.867 нь хэдийнэ халагджээ.
Төрийн эргэлт хийх оролдлогыг зохион байгуулсан хэмээн исламын шашны номлогч Фетхуллах Гюленыг Анкара буруушаадаг. Бослогыг дарах, уг хэрэгт холбоотой хүмүүсийг эрэн хайх үеэр цэрэг, цагдаа, төрийн болон боловсролын салбарын олон мянган ажилтан халагдаж, огцорч, бас хоригдсон байна.