Тоттори мужийн эрх баригчдын хүсэлтийг хүлээн авсан Японы Өөрийгөө хамгаалах хүчин цас цэвэрлэх, Тизу хот орчимд машинтайгаа бараг нэг хоног цасанд боогдсон хүмүүст тусламж үзүүлэх, автомашиныг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явуулж байна.
Нэг метр гаруй зузаан цасан хунгар үүссэний улмаас тус мужийн авто замын дөрвөн хэсэгт 260 машин гацжээ. Зам цэвэрлэснээр тэдгээр машины талаас илүү хувийг гацаанаас гаргахад тус болсон ч 100 орчим машин хөдлөх боломжгүй хэвээр байгаа тухай телевизийн NHK суваг мэдээллээ.
Армийнхан байгалийн гамшгийн бүсэд дулаан хөнжил, хүмүүнлэгийн тусламжаас гадна бензин аваачсан нь автомашинууд шатахуунтай залгах боломж олгосон байна.