Японы мэргэжилтнүүд Утиноура сансрын буудлаасаа дэлхийд хамгийн авсаарханд тооцогдох “SS-520” ангиллын зөөгч пуужингаа амжилттай хөөргөжээ. Уг пуужин нь гурван кг жинтэй, холбоо харилцааны “TRICOM1” хиймэл дагуулыг тойрог замд оруулах юм. Түүгээр дамжуулан сансраас авсан гэрэл зураг хүлээж авах боломжтой аж.
Зөөгч пуужин нь 9.54 метр урт, 52 см диаметртэй, 2.6 тонн жинтэй. Тус улсын сансрын агентлаг хамгийн бага буюу 3.6 сая доллароор түүнийг бүтээн, хөөргөжээ. Одоо ашиглаж буй “H2A” зөөгч пуужинг хөөргөх болгонд 90 сая доллар зарцуулдаг нь дэлхийд хамгийн үнэтэйд тооцогддог байна. Түүнийг 2023 онд ашиглалтаас гаргах аж.