БНХАУ, ОХУ-ын хооронд 20 гаруй жил хэлэлцээ хийсний эцэст Хар мөрөн дамнуулан, тус хоёр улсыг холбох хурдны зам бүхий гүүр барьж эхэлжээ. 1283 км урт энэ гүүр Хятадын Хармөрөн мужийн Хэйхэ хотыг Оросын Благовещенсктэй холбоно. “Энэ гүүр нь дэд бүтцийн маш чухал бүтээн байгуулалт бөгөөд Хятад, Монгол, Оросын эдийн засгийн зурвас байгуулах санаачилгын нэг хэсэг юм” гэж Хэйхэ хотын Коммунист намын хорооны дарга Цинь Эньтин хэлэв. Тус гүүр нь Хятад, Орос хоорондын худал- даанаас гадна Оросын дэд бүтэц, эрчим хүч болон ашигт малтмалын салбарт Хятадаас хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэж БНХАУ- ын ШУА-ийн Зүүн Европ, Төв Азийн судалгааны хүрээлэнгийн ажилтан Ли Зеньминь үзэж байна. 2019 оны аравдугаар сард ашиглалтад орох уг гүүрийг барихад 2.5 тэрбум юань зарцуулахаар төлөвлөжээ. Гүүр ашиглалтад орсноор тус хоёр хотын хооронд зорчигчдын урсгал одоогийнхоос хоёр дахин нэмэгдэн, 1.5 саяд хүрч, ачаа тээврийн хэмжээ 10 дахин өсөж, гурван сая тоннд хүрэх аж.