Берлиний дэлгүүрт ачааны тэргээр хүмүүс рүү дайрч, 12 хүний аминд хүрсэн Тунисын Анис Амригийн талаарх мэдээллийг 100 мянган еврогоор үнэлж буйг Германы цагдаагийн газраас мэдээллээ. Түүнийг 178 см өндөр, 75 кг жинтэй, хар үс, бор нүдтэй гэж тэмдэглэсэн байна.
Тунисын радиогоор түүний эцэг нь ярилцлага өгсөн бөгөөд эх нутгаа орхиод долоон жил болж буй, Италид хууль бусаар амьдарч байсан тул хоригдсон, Тунист байхдаа дэлгүүр дээрэмдэж байсан гэнэ. Эцэг нь хүүгээ Исламын улс бүлэглэлтэй холбоотой байж болзошгүйг үгүйсгээгүй байна.
Түүнийг Европ даяар хайж байгаа ч Германд мэдээллийг нь нууцлах хуулийн дагуу олон нийтэд мэдэгдэхдээ нүдийг нь нууцалж, нэрийг нь бүтнээр гаргахаас татгалзжээ. Учир нь шүүхээс түүнийг буруутай гэж үзээгүй тул гэмт хэрэгтэн хараахан биш гэж үзэж буй аж.