Холливудын нэрт жүжигчин Стивен Сегал өөрийн цахим хуудсаараа дамжуулан Дэлхийн миссийн тэмцээнд Монголын мисс А.Баярцэцэгийг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Нэрт жүжигчин Монгол эхнэртэй бөгөөд тэд хамтдаа А.Баярцэцэгт саналаа өгсөн аж.
Хэрвээ та саналаа өгөөгүй бол одоо ч гэсэн түүнд санал өгөх боломжтой, ингэснээр манай улсаас анх удаа Дэлхийн мисс төрөхийг ч үгүйсгэх аргагүй юм.
Сонирхуулахад, саяхан Оросын иргэншилтэй болсон С.Сигал "Contract to Kill" хэмээх кинонд тоглосон билээ. Уг кино нь нээлтээ хийгээд удаагүй.