Forbes сэтгүүлээс дэлхийн хамгийн нөлөө бүхий хүнээр дөрвөн жил дараалан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг нэрлэв. Сирийн дайн болон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн гэгдэж буй нь Оросын удирдагчийг дэлхийд нөлөөлж буй гэдгийг харуулж байна гэж RT агентлаг онцоллоо. Москваг Хиллари Клинтоны эсрэг зогсож, тэрбумтан Доналд Трампыг ялахад хүргэсэн гэх таамаглал бий. Тэгвэл АНУ-ын шинэ ерөнхийлөгч Доналд Трамп тус жагсаалтын хоёрдугаарт бичигдлээ.
- Владимир Путин/ОХУ-ын ерөнхийлөгч
- Доналд Трамп/АНУ-ын ерөнхийлөгч
- Ангела Меркель/Германы канцлер
- Си Шиньпин/БНХАУ-ын дарга
- Пап Фрэнцис/Ромын пап
- Жанет Йеллен/АНУ-ын эдийн засагч
- Билл Гэйтс/Тэрбумтан, Майкрософт компанийг үүсгэн байгуулагч
- Ларри Пэйж/Google-ийг үүсгэн байгуулагч
- Нарендра Моди/Энэтхэгийн ерөнхий сайд
- Марк Зукерберг/Facebook-ийг үүсгэн байгуулагч
Энэ жагсаалтаас АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Барак Обама хамгийн хол ухарсан хүн болжээ. АНУ-ын түүхэн дэх анхны өнгөт арьст ерөнхийлөгч өнгөрсөн онд тус жагсаалтын гуравдугаарт бичигдэж байсан бол өдгөө 48-д жагсаж байна. Түүний хамт Японы төв банкны захирал Харүхико Күрода, Саудын Арабын газрын тос хариуцсан яамны сайд Калид Аль-Фалих нар жагсжээ. Түүнчлэн Хойд Солонгосын тэргүүн Ким Жон Ун 43 дугаарт жагсаж буй.