МЭӨ 79 онд галт уулын дэлбэрэлтээр сүйрсэн Помпейн үлдэгдэл, өнөөгийн Помпей хотын хамгийн “хөгшин” дүүрэгт оршдог эмсийн хүрээлэнгийн хананд эротик агуулгатай зураг бий. ЮНЕСКО-гоос энэ бүтээлийг дэлхийн өвд бүртгэжээ. Тухайн цаг үед томчуудад зориулсан анхны бөгөөд одоогоор мэдэгдэж буй цор ганц бүтээл нь энэ юм.
Энэ газар Помпейн баячуудын зугаагаа гаргадаг гол байгууламж байсан гэж үздэг. АНУ-ын Вестрен их сургуулийн эрдэмтэн Келли Олсоны үзэж буйгаар тэнд зөвхөн эмэгтэйчүүд биеэ худалддаггүй байсан бололтой. Тодруулбал, зураг бүр өөр утга агуулгатай бөгөөд эрэгтэй биеэ үнэлэгч байсныг батлах ч зураг бий аж. Судлаачид эмсийн хүрээлэнгийн ажилтан, үйлчлүүлэгч гээд 120 гаруй хүний нэр бүхий бичгийг тайлсан байж.
Эртний Ромын адил жишгээр буюу үйлчлүүлэгчид гишүүнээр элсэж, татвар төлдөг, мөн дотоод дүрэмтэй байсныг нь батлах баримт ч олдсон байна.