32 настай герман гаж донтоны хувийнх нь компьютер, хэрэглэдэг эд зүйлсээс нь 122 хүүхдийн нүцгэн зураг, бичлэг илрүүлжээ. Гаж донтон залуу охидтой чатаар харилцаж, тэднээс бичлэг, нүцгэн зургийг нь авдаг байсан бололтой. Хачирхалтай нь тэдгээр охид нь Герман, Бельги, Швейцарийн иргэд бөгөөд 7-13 нас охид байсан аж. Сэжигтэн хуурамч нэрээр чатад нэвтэрч, тэдэн рүү дүрс бичлэгээ явуулдаг байсан бөгөөд охид руу цахим тоглоомны эрх явуулдаг байсан гэнэ. Цагдаа нар гаж донтоны гэрээс өнгөрсөн хоёрдугаар сард хайлт хийхэд 600 орчим насанд хүрээгүй охидын бичлэг илрүүлсэн байна. Харин одоо харилцаж байсан 122 хохирогч дунд тэдгээр порно бичлэгт оролцсон хүн байгаа эсэхийг нягталж байна.
Түүнчлэн 15 насны нэг охиныг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснийх нь дараа "ашигласан" явдал гарчээ. Гэхдээ Германы хуулиар 14-өөс дээш настай бол эмэгтэй өөрөө гомдол гаргаагүй тохиолдолд сэжигтэнг буруутгаж болохгүй. Насанд хүрээгүй охидтой зугаацдаг байсан сэжигтэн тус улсын хуулиар багагүй хугацаанд торны цаана өнгөрүүлэх нь тодорхой болоод буй. Эл хэргийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хохирогч охины ээж нь цагдаад хандсанаар хуулийнхан шалгаж эхэлжээ.
Германд цахим ертөнцөөр охидыг ашиглах иймэрхүү гэмт хэргийн тоо жил бүр өсч байгаа аж. 2005 онд 956 ийм хэрэг илрүүлсэн бол арван жилийн дараа 1958 болсон баримт бий.