Ирэх долоо хоногт буюу энэ сарын 14-18-ны хооронд Сингапур улсад зохиогдох 25 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээнд эх орноо төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 23 тамирчин (10-24 нас), багш дасгалжуулагч нарын хамт оролцоно.
Тус тэмцээнд 60 орны 200 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтын үндсэн 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж шилдгүүдээ тодруулна.
Манай багийн бүрэлдэхүүнд:
1. Багш, Ахлах дасгалжуулагч Б.Баасандорж
2. Багш, Дасгалжуулагч: Б.Баярмаа
3. ОУ-ын Их Мастер Ө.Сэнгэсамдан (24 нас)
4. ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав (17 нас)
5. Их Мастер Б.Шижир-Эрдэнэ (16 нас)
6. Азийн Мастер З.Цэцэгзул (16 нас)
7. ОУ-ын Мастер А.Анударь (17 нас)
8. ОУ-ын Мастер А.Номин (16 нас)
9. ОУ-ын Мастер Б.Ариунсанаа (14 нас)
10. ОУ-ын Мастер Н.Түвшинтөгс (16 нас)
11. М.Төгөлдөр (16 нас)
12. Б.Батбилэг (17 нас)
13. Б.Ариунзаяа (17 нас)
14. Г.Мөнхбаатар (16 нас)
15. Н.Энхшүр (17 нас)
16. Н.Мөнхшүр (17 нас)
17. Э.Лхагвадулам (14 нас)
18. Ж.Дөлгөөн (13 нас)
19. М.Тамир (12 нас)
20. Н.Намуундарь (12 нас)
21. Ш.Шижир-Од (12 нас)
22. Б.Хангал (11 нас)
23. О.Түвшинзаяа (11 нас)
24. Т.Үжин (11 нас)
25. О.Ганжигүүр (10 нас)
Энэ удаагийн тэмцээний багийн бүрэлдэхүүнд 2016 оны улсын аваргын тэмцээнд амжилттай оролцсон Дархан-Уул болон Орхон аймгийн тамирчид багтаж байна.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2011 онд багаараа оролцсоноос хойш Монголын Баг тогтмол эхний гуравт орсон билээ. Цаг наргүй үр дүнтэй бэлтгэл хийсэн баг тамирчид маань энэ удаа багаараа түрүүлэхийг зорьж байна.
Дашрамд дурдахад одоогоор бид Америк, Швед, Их Британи, Хятад, Энэтхэг, Тайван, Малайз гэх мэт олон улсын оюуны спортын 40 тэмцээнд оролцож 539 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байгаа билээ.
Маргааш тус улсыг зорих баг тамирчдадаа амжилт хүсье!
Удахгүй сайхан мэдээтэй уулзъя.
Монголын Оюун Ухааны Академи