Бразилын "Шапекоэнсе" клубийн тамирчин, дасгалжуулагч болон сэтгүүлчид тэргүүтэй 70 гаруй хүн өнгөрсөн долоо хоногт Колумбд явж байхдаа осолдсон билээ. Энэ аймшигт ослоос гурван хүн амьд үлдсэн бөгөөд тэдний нэг нь 27 настай хамгаалагч Алан Ручель юм. Ручель өдгөө Колумбын хамгийн шилдэг эмнэлэг болох "Сомер"-т эмчлүүлж буй.
Тэрбээр цахим хуудсаар дамжуулан хөгжөөн дэмжигч болон хөлбөмбөгийн хорхойтнуудад хандаж "Миний бие хурдан эдгэрч байгаа. Та бүхний дэмжлэг надад эрч хүч өгч байна. Удахгүй Бразилд очно" гэв.
Эмч Маркош Андре Сонагли албан тамирчныг мөн хурдан эдгэрч байгааг дурдаад, онгоцны осол гэхэд маш хүнд ноцтой бэртэл аваагүйд нь талархаж байна гэжээ.
Өнгөрсөн долоо хоногт уг ослоор нас барсан 71 хүний шарилыг Бразил руу зөөсөн юм. Тэд Их Британид үйлдвэрлэсэн Авро RJ85 онгоцоор уг ажлыг гүйцэтгэсэн.