Олон улсын хүний эрхийн байгууллагууд Йемен улсад өлсгөлөн нүүрлэж байгааг анхаарууллаа. Тус улсад сүүлийн 20 сар иргэний дайны байдалтай байгаа билээ.
Yemen is slowly starving to death and British-made bombs are fuelling the crisis. RT to tell @BorisJohnson that it’s got to stop. #r4today pic.twitter.com/UMKWJGd6pL
— Oxfam (@oxfamgb) December 7, 2016
Олон улсын хүний эрхийн байгууллага "Оксфам" тус улс Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс болж, өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш хүнсний дутагдалд орж байгааг зарласан байна.
#Yemen war drives 3-fold increase in severe malnutrition in children, in 2 years. Special report on #bbcnewsten @fergalkeane47 @RobertMagee5 pic.twitter.com/c7sY8X4AC4
— Kate Benyon-Tinker (@katebt3000) December 6, 2016
Тус улсад хоёр жил гаруй үргэлжилсэн дайны улмаас маш хүнд тураалтай хүүхдийн тоо гурав дахин өссөн харамсалтай баримт бий.
Дайны улмаас гурван сая хүн очих газаргүй, амьдрах орон байргүй болсон бол 11 мянган хүн нас барсан аж. Хүүхдийн хоол тэжээллийн дутагдал 200 хувиар өсөж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 7000 гаруй хүнийг гэдэсний халдварт өвчнөөр өвдөж буй баримт дэлгэжээ.
Nearly 1.7 million #children in #Yemen are suffering from moderate acute malnutrition.#ShareHumanity pic.twitter.com/04va0mCEAu
— WHO Yemen (@WHOYemen) December 7, 2016
Ойролцоогоор 1.7 сая хүүхэд хоол хүнсний дутагдалд орсон бөгөөд хүний тусламж хэрэгтэй байгааг "WHO Yemen" тусламжийн байгууллагаас зарлав.
At least 1,339 children were killed between Mar 2015-Oct 2016 all over #Yemen. This is completely unacceptable. #ForEveryChild peace! pic.twitter.com/nut12vQdMy
— UNICEF Yemen (@UNICEF_Yemen) November 25, 2016
Түүнчлэн 2015 оны гуравдугаар сараас хойш энэ оны аравдугаар сар хүртэл 1339 хүүхэд дайны хөлд нэрвэгдсэн. тэдгээрээс 889 нь хүү, 404 нь охин байсан бол 46 хүүхдийн хүйсийг тогтоож чадаагүй юм.