АНУ-ын алдарт "Time" сэтгүүлээс жил бүрийн өдийд оны хүн шалгаруулдаг уламжлалтай. Тэгвэл энэ оны хүнээр АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч, тэрбумтан Доналд Трамп нэрлэгдлээ. Түүний ард Их Британийн улс төрч Нигель Фараж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар орсон байна.
Donald Trump is TIME's Person of the Year 2016 #TIMEPOY https://t.co/5pTGOksevE pic.twitter.com/N8BtqTu9Nl
— TIME (@TIME) December 7, 2016
"Time" сэтгүүлээс жил бүр оны хүнийг шалгаруулахдаа сүүлийн 12 сард хэвлэл мэдээллээр хамгийн их онцлогдсон, шуугиан тарьсаныг нь үнэлж, дүгнэдэг аж.
Өмнө нь реалити шоугаараа олонд танигдаж, тэрбумтан гэдгээрээ дэлхийд үнэлэгдсэн бизнесмэн Д.Трамп өдгөө АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллах нь тодорхой болсон юм. Тус сэтгүүлээс оны хүнд 11 хүнийг нэр дэвшүүлсэн. Уг жагсаалтад Д.Трампын өрсөлдөгч Хиллари Клинтон, Туркийн ерөнхийлөгч Тайип Эрдоган, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, "Facebook" цахим сүлжээг үүсгэн байгуулагч Марк Зукерберг, ОХУ-ын эрдэмтэд, дуучин Бейонсе, АНУ-ын гимнастикч Симон Байлес нар байсан аж.
Сонирхуулахад, Энэтхэгийн ерөнхий сайд Н.Модиг уншигчдын санал асуулгаар оны хүнээр тодруулсан. Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, "WikiLeaks"-ыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж нараас илүү санал авсан юм.