БНСУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гын Хэгийн авилгалын хэргийг холбогдох байгууллага нь шалгаж эхэлсэн. Түүнээс гадна Севол хөлөг онгоц сүйрч, 315 сурагч амь насаа алдсан аймшигт явдлын үеэр долоон цаг алга болсон шалтгааныг нь тодруулахаар ажиллаж байгаа аж.
Хөлөг онгоц живж байх үеэр түүнийг харсан хүн нэг ч гараагүй шалтгаан нь одоо хэр нь асуултын тэмдэг үлдээсэн хэвээр байгаа юм. Тэгвэл ерөнхийлөгч яг энэ үед Сөүлийн Ганнам дүүрэгт үсчинд орж байсан аж. Тэрбээр өдрийн 13.00 цагаас 15.00 цагийн хооронд үсээ засуулж байсан гэж орон нутгийн нэгэн хэвлэлд бичжээ.
Мөн ерөнхийлөгчийг 2014 оны дөрөвдүгээр сарын 15-16-нд авхуулсан хоёр зургийг нь харьцуулж, энэ үеэр түүнийг гоо сайхны хагалгаанд орж байсан ч байж болох юм гэж бичжээ.