Америкийн “Time” сэтгүүлийн уншигчид 2016 оны хүнийг тодрууллаа. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди 18 хувийн санал авч, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, тус улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп, “WikiLeaks”-ийн тэргүүн Жулиан Ассанж нарыг ардаа орхив. Ж.Ассанж судалгаанд оролцогчдын долоон хувийн дэмжлэгтэйгээр 2016 оны хамгийн нөлөө бүхий хүнээр тодорчээ.
Энэтхэгийн Ерөнхий сайдын тэргүүтний араас “Facebook”-ийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг (хоёр хувь), АНУ-ын тэргүүн хатагтай асан Хиллари Клинтон (дөрвөн хувь) нар мөн орлоо.
Уг сэтгүүл дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтаа маргааш бүрэн эхээр нь нийтлэх аж. Парисын уур амьсгалын гэрээг баталснаар Н.Модийн нэр хүнд Энэтхэгтээ ч өндөр болсон байна. Тус улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй хэдий ч авлигатай тэмцэхээр мөнгөний шинэчлэл хийж, рупийн 500, 1000-тын дэвсгэртүүдээ гүйлгээнээс гаргасан тэрбээр дэлхийн нийтийн анхаарлыг татсан билээ. Гэсэн ч судалгаанд оролцогчдын олонх нь түүнийг манай гаригийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг өнгөлүүлэхээр шийджээ.