БНСУ-ын Сөүл хотын төв шүүхээс нууцаар секс клуб ажиллуулж байсан 43 настай Вонд 18 сарын ял оноож, бизнес хийх эрхийг нь хоёр жилээр хассан төдийгүй 15 сая вон (ойролцоогоор 12 мянган ам.доллар)-оор торгожээ. Үүгээр ч зогсохгүй 46 настай зөөгч, 45 настай хаалгач нарыг зургаан сарын хугацаатай хорих болжээ. Мөн 41, 37 настай эмэгтэй ажилчдыг нь тус бүр 1.5 сая воноор торгосон байна. Цагдаагийнхан 22 настай өөр нэг ажилтныг биеэ үнэлдэг байж болзошгүй гэж үзэж буй. Түүнийг ариун цэврийн өрөөний хажууд байрлах, дотроо ортой өрөөнд байхад нь саатуулсан аж. Энэ клуб зөвхөн гишүүн хүмүүст орохыг зөвшөөрдөг бөгөөд тэдгээрийн дийлэнх нь хосууд байжээ. Цагдаагийнхан анх энэ байгууллагад нэвтрэх үеэр ихэнх үйчлүүлэгчид нь гэрлэсэн хосууд байсныг тэмдэглэсэн байна.
Сөүлд садар самуун сурталчлах ийм үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Энэ клубт нэвтэрсэн хүмүүс тусдаа апплекшн ашиглаж, зөвхөн гишүүн хүмүүсийн танил талын хүмүүсийг нэмдэг байсан бололтой. Мөн энд гишүүн болохын тулд заавал гэрлэсэн байх ёстой аж.