Дэлхий мисс 2017 уралдаанд оролцож буй орон орны миссүүд тив тивээрээ хуваагдан зохион байгуулагч орноос зохион явуулдаг алдартай хоолны шоунд оролцож авьяас чадвараа сорин өрсөлдлөө.Зохион байгуулагчид бэлтгэх болон боловсруулах ,хоолоо танилцуулахад 30 минутыг өгсөн бөгөөд Ази тивээ төлөөлсөн багийнхан Шри ланк алимтай пудинг, Энэтхэг тахианы масала, Индонез омлет, хонины сүүлтэй Монгол хийцтэй будаатай цайгаар оролцож 2-р байранд шалгарчээ. Манай оролцогч ази тивийн багт орж хонины сүүл будаа борцтой хийцтэй цай хийж оролцсон бөгөөд оролцогч миссүүд болон шүүгчид амтархан ууж дахин дахин нэмүүлж байсан гэнэ.